Ерөнхийлөгч сайд нарын томилгоог дэмжихгүй

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээсэн байна. 

 

Тэрбээр хариу бичигт “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

 

Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээжээ.

 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baadai:
Huchin togoldor huulia mordono shde. Anhnasaa bugde bodoltsoj huulia batlaa buzde. Odo huulia dagahgui bujignuulj yahnav de
2015-09-06
Зочин:
шал худлаа. Ээлжит шоу. Хэзээ элбэгээгийн үгэнд орж байлаа. Түүх гэрчлэнэ.
2015-09-06
Зочин:
Элбэгээ сайн байна!!! Монголд мэрэгжлийн, туршлагатай боловсон хангалттай байгаа! УИХ-ын гишvvд хуулиа батлаад суу! Юуны чинь сайд болж, улсын байдал хvнд байгаа vед ажил унагах !!! Бид хэцvv, ядуу амьдарч байна!!!
2015-09-06