Дүрвэгсдийг хүлээн авч эхэллээ

img

 

Туркийн Бодрум хотын далайн эргийн ойролцоо амиа алдсан Алан Курди хүүгийн үхлийн дараа Австри, Германы Засгийн газар дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдэж, олон мянган хүнд амьдрах итгэл хайрласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Өнөөдрөөс эхэлж Австри, Германы тал дүрвэгсдийг хүлээн авч, дүрвэгсдэд зориулсан бүс нутаг руу илгээж эхэлсэн байна.

 

Ойролцоогоор 10 мянган дүрвэгсэд Унгарын хил орчимд олон хоногийг өнгөрүүлсэн бөгөөд хоёр улсын удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсний дараахан дүрвэгсдийн нүүдэл Австрийн Вена болон Германы Мюнхэн хотуудыг зорих болсон хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв. Баярт мэдээ хүлээн авсан дүрвэгсэд гартаа Канцлер Ангила Меркелийн зургийг барьцааж, талархал дэвшүүлсэн байна.

 

Өнгөрсөн мягмар гаригт Унгарын Засгийн газар дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ НҮБ-ын удирдлагуудад мэдэгдэж, хил орчмынхоо хамгаалалтыг сайжруулсан билээ. Унгарын удирдлагууд “Бид дотоодын аюулгүй байдлын хүрээнд ганц дүрвэгсэд хүлээн авахгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ