Оюутнуудын хэргийг дахин шалгана

img

 

Өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлээр Мексикийн Игулла хотод жагсаал болсны дараа 43 оюутан сураггүй болсон юм. Цагдаа, цэргийн хүчнийхэн болон оюутнуудын гэр бүлийнхэн сар гаруй хугацаанд эрлийн ажиллагаа явуулсан боловч ямар ч сураг гаргаж чадаагүй байна. Мөрдлөгийн явцад уг хэрэгт Мексикийн цагдаа нар, Игулла хотын захирагч болон түүний эхнэр мөн гэмт хэргийн бүлэглэл холбогдсон болох нь тогтоогдсон юм.

 

Тэгвэл Засгийн газар харамсалтайгаар амиа алдсан 43 оюутны хэргийг дахин сөхөж, мөрдөн шалгахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Харин хохирогчдын  гэр бүл дээрх саналаас татгалзаж, Засгийн  газрыг “шоу хийж байна” хэмээн буруутгасан байна. Хохирогчдын гэр бүл Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетотэй уулзах санал тавьжээ. Ерөнхийлөгч энэхүү саналыг хүлээн авсан ч хэзээ уулзахаа мэдэгдээгүй байна.

 

Мексикийн ерөнхий прокурор Арели Гомез “Сураггүй алга болсон оюутнуудыг эхлээд хөнөөгөөд дараа нь шатаасан. Тиймээс мөрдлөгийн явц удааршиж, жинхэнэ хэрэгтэн өнөөдрийг хүртэл баригдахгүй байна” гэж мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ