Р.Гончигдоржид баяр хүргэв

Манай улс байнгын ажиллагаатай парламенттай болж, анхны дэд Ерөнхийлөгчийг томилж байсан өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нээсэн юм. Нээлтийн дараагаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үг хэлэх санал авч:
-Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын анхны дэд Ерөнхийлөгчөөр таныг томилж байсан. Танд баяр хүргэе гэлээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:
-Баярлалаа. Одоогоос 25 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, өнөөдрийн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, С.Баярцогт нар томилогдож байлаа. Мөн Улсын бага хурлын гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Дэмбэр томилогдож байсан. Та бүхэнд бас баяр хүргэе гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ