Буяны ажил нэртэй залилан

img

Бага насны хүүхдийн гэнэн итгэмтгий сул талыг ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдол өнгөрөгч амралтын өдрүүдэд гарчээ.

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байрны гадна хүүхдийн гар утас монетон ээмгийг залилан авч явсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу шалгахад тус байранд оршин суух 11 настай Х, Б нарын гар утас, монетон ээмэг зэргийг үл таних эмэгтэй аваад явсан байжээ. Уг эмэгтэй “Буяны ажил хийж байна, буян хийчихээд өгнө” гэж охидыг залилан эд зүйлийг авч зугтаасан байна. Гэмт этгээд нь 155-160 см өндөртэй, тайрмал үстэй, юүдэнтэй урт ханцуйтай саарал цамц, хар өмд, хар цагаан хосолмол өнгөтэй пүүз өмссөн 16-18 орчим насны эмэгтэй байсан аж. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 2в байрны орчимд утсаа залилуулсан хэрэг гарчээ. Гэтэл тус байранд оршин суух 10 настай, эмэгтэй Х-ийн гар утсыг шар сортой тайрмал үстэй, шар царайтай, хар хувцастай үл таних эмэгтэй “Буяны байгууллагаас явж байна. Ном уншуулчихаад та нарт мөнгө өгнө. Гар утсаа түр өгч бай” гэж залилан авч явжээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Сургуулиудын хичээл эхэлж бага ангийн хүүхдүүд эцэг, эхтэйгээ холбоо барих зорилгоор гудамж, талбайд гар утас хэрэглэх нь олширсон. Иймд үед дээрх гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах, үл таних хүнтэй болгоомжтой харьцахыг захих, болзошгүй гэмт хэргийн золиос болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ Баянгоол дүүргийн 13-р хороонд ийм төрлийн хэрэг сүүлийн 2-3 жил байнга гардаг. Хулгайч нар бүүр амташсан. Хорооны цагдаа гэж нэг сайхан ажилгүй мануухай сууж байдаг. Дээр н бас нэг орон тооны олон нийтийн цагдаа гэж бас нэг мануухай. Өглөө 8.00-9.000 цагт ирээд алга болдог дандаа эзгүй байдаг. Энэ зүн нэг байранд байдаг өрхийн эмнэлэгт н хулгай орсон. Үүнд зохий газар н анхаарах болсон шүү.
2015-09-07