Иргэдэд хууль сурталчилж байна

Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ энэ сарын 7-14-ний өдрүүдэд болно. Тус арга хэмжээний нээлт өнөөдөр Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний урд талын талбайд болж байна.
Хууль, тогтоомж сурталчлах үйл ажиллагаанд Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд оролцож байна. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байгаа юм.
Уг үйл ажиллагаа маргааш Баянгол дүүрэгт Өргөө кино театрын урд талын талбайд 11.00-16.30 цагийн хооронд үргэлжилнэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ