УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. Хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байгаа сурагтай. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгооноос гадна Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг нухацтай хэлэлцэж байгаа бололтой. Мөн Өршөөлийн хуулийн хоригтой холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярыг бүлгийн хуралдаандаа дуудсан аж.
Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ИЗНН, бие даагчид дэмжин хүлээж авахаа мэдэгдээд байгаа юм.
Н.Энх