Байнгын хороод хуралдана

Өнөөдөр зургаан байнгын хороо хуралдана.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ыг хэлэлцэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ