Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Чингис хаан нисэх онгоцы буудалд

07:00 цагт Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны гурван удаагийн Гран при, мөн гурван удаагийн Дэд байрын шагналт, "Мөнгөн мод" шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдааны шилдэг дуучин бөгөөд саяхан ОХУ-ын Москва хотод бие даасан уран бүтээлийн тоглолтоо өргөн барьсан ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадралыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ЦДБЭЧ-ын хамт олон болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн угтан авна. Утас: 99299634

 

“Корпорэйт” Зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт "Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол(МоМо) – төслийн III үе шатыг эхлүүлэх, танилцуулах төсө"-ийн хурал  болно.

 

Монгол Японы төвд

10:00 цагт Хүүхдийг Ивээх Сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” шинэ төслийн нээлтийн семинар  эхлэнэ. Семинарт Нийслэлийн Боловсролын Газар, Японы ЭСЯ, дүүргийн боловсролын газрын ажилтнууд болон сургуулийн төлөөлөл оролцоно. Утас: 99109723

 

Эрчим хүчний яаманд

10:00 цагт БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр Korea Gas Safety Корпорацийн хэрэгжүүлэх “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн нээлт  болно. Энэ үеэр төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн ерөнхий захирал Жан Сик Пак нар гарын үсэг зурна. Утас: 99773800, 88008516

 

"Өргөө" кинотеатрын өмнөх талбайд

11:00 цагт  Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ болно. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, хуульзүйн мэдээлэл зөвлөгөө өгнө. Иргэний үнэмлэх, гадаад паспортыг газар дээр нь сунгаж, олгох зэрэг төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Утас: 88084815

 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болсон талаар болон Л.Гансүх нарын хорих ангид болох шүүх хуралд очихгүй болсон талаар өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ.

 

Засгийн газрын мэдээллийн танхимд

11:00 цагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 51-260311

 

"Монгол Ньюс" Мэдээллийн төвд

11:30 цагт: Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс цаг үеийн асуудал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 99991706

 

Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхонд

12:15 цагт ХБНГУ-ын Дармштадийн Техникийн их сургуулийн профессор Манфрэд Ханпэ "Англи, Франц, Герман Улсуудын дээд боловсролын тогтолцооны түүх" сэдвээр  сонирхолтой лекц уншина. Утас: 70232090

 

Гадаад хэргийн яаманд

13:30 цагт Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлвийн талаар санал солилцоно.

 

Төрийн ордны визит танхимд

16:00 цагт ЗГХЭГ-Швейцарийн хөгжлийн агентлаг хооронд "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх" төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 51-260311

СЭТГЭГДЭЛ БИЧИХ