Ерөнхий сайд дүрвэгсдийг гэртээ байлгана

img

Финляндын Ерөнхий сайд Жуха Сипила өчигдөр “Ройтерс” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Европыг чиглэн ирж буй сири дүрвэгсдийг хүлээн авч, гэртээ байрлуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн тухай “www.khaama.com” уламжлав. Тэрбээр “Туркийн эргийн ойролцоогоос олдсон сири хүү Алан Курдигийн үхэл надад хүнд цохилт болсон. Би тэр хүүг хамгаалж чадаагүйдээ харамссан. Тиймээс л сиричүүдийг гэртээ, хажуудаа байлгахыг хүсч байна. Би 30 гаруй дүрвэгчийг тэжээж чадна” гэж хэлжээ.

 

Харин финляндчууд “Ерөнхий сайд дүрвэгсдийг улс төртэй холбож, башир арга хэрэглэж олон улсад танигдах гэж хичээх хэрэггүй” гэж буруутгажээ. Жухагаас гадна Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энхтайваны шагналт Лех Венеса дүрвэгсдэд боломж олгож, хэд хэдэн дүрвэгчийг гэртээ байршуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрбээр энэхүү шийдвэрийг ганцаараа бус эхнэртэйгээ ярилцаж гаргасан гэнэ.

 

Эдгээр удирдагчдаас гадна АНУ-ын иргэн, тэрбумтан Жейсон Бузи гэгч Ойрхи Дорнод, Хойд Африкаас Европыг чиглэн ирж буй мянга мянган дүрвэгсдэд зориулж тусгаар улс байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Тэрбээр энэ тухайгаа НҮБ-ын удирдлагуудад мэдэгдэж “Дүрвэгсэд нэг үндэстэн” гэх төслөө танилцуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ