Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол өлсгөлөн зарлана

img

Гэрэл зургийг MPA.MN Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх пүрэв гариг буюу энэ сарын 10-ний өдөр болох Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй зохион явуулж өгөх хүсэлтийг ШЕЗ болон Улсын дээд шүүхэд гаргажээ.

 

Өнөөдрийн байдлаар хүсэлтийн хариу ирээгүй байгаа аж. Хэрэв хүсэлт ёсоор болж, шүүх хурал шүүх хуралдааны танхимд, нээлттэйгээр болохгүй бол сэжигтэн Л.Гансүх өлсгөлөн зарлана гэдгийг түүний өмгөөлөгч мэдэгдлээ.

 

Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 2-ны өдөр болох байсан ч хойшолсон. Шүүхээс тэдэнд холбогдох шүүх хурлыг ирэх пүрэв гариг буюу энэ сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийх шийдвэр гаргасан.

 

Харин сэжигтэн Л.Гансүх болон түүний өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүх хуралдааныг шүүхийн танхимд, олон нийтэд нээлттэй зохион байгуулж, хуулийн дагуу ажиллах хэрэгтэй гэж буй юм.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Zob l bnshde Neelttei xiine gedeg ni Vdarsan negiigee muuldag xolsnii komment bichigch nar odoo bolio boli Xiisen xereggvi bolood neelttei vbuulii gexeer durgvitsex xvmvvs bga ni vmar uchirtain bolaa
2015-09-08
NEELTTEI HIILDEE:
Neelttei hiihed yun bolohgui bgan ter shuugch uuruu bolii gej boldoguimuuu.
2015-09-08
Зочин:
Энэ гансух монголд ганцаараа байгаа юм шиг аашлах юм даа! Энэ муу монго хусчихаад шудрага ес яринаа! Гонжийнжоо байлгуй ! Новшийг хэн тоодог юм!
2015-09-08
Н:
Авилгачдын дунд өлсгөлөн зарлах моод дэлгэрээ юу даа, өлсгөлөн зарлаад л гарчихна гэсэн ойлголттой болсон юм бишүү, нөгөө шуугиулаад байсан Дэнзэн гуай юу болсон бэ, Хорихоос суллагдаад л гадагшаа дүрвэсэн үү?
2015-09-08