Ахмад барилгачны нэрэмжит тэмцээн болж байна

img

Увс аймгийн Барилга захиалагчийн товчооны дарга асан, ахмад барилгачин, улсын байцаагч Б.Чулуунбаатарын нэрэмжит шатрын тэмцээн барилгачид, барилгын салбарынхны дунд болж байна. 

 

Тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд 50 гаруй барилгачид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Үүнээс гадна ирэх амралтын өдрүүдээр Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг мөн Б.Чулуунбаатарын нэрэмжит болгон зохион явуулахаар болжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ