“Шинэ наймаачин” хотхонтой болно

img

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь худалдааны чөлөөт бүсд “Шинэ наймаачин” хотхон байгуулах ёслолын шавийг энэ сарын 6-нд тавьжээ.

 

Энэ нь БНХАУ-аас Алтанбулаг худалдааны чөлөөт бүсд хийж буй анхны томоохон бүтээн байгуулалт гэнэ.

Хотхон 8.3 сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг “Урсгал зам” ХХК гүйцэтгэж байгаа аж.

 

Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагч улсуудын анхаарлыг татаж, хүлээлттэй байгаа компаниудыг хөдөлгөөнд оруулж эхлэх болно хэмээн ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид шав тавих ёслолын үеэр хэлжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Shav tavij noxoi baalgaxaas oor um medexgui um da
2015-09-08