Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт МҮХАҮТ, Грийн Химистри ХХК, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци ТББ хамтран зохион байгуулах “Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт, үзэсгэлэнгийн нээлт болно.
СТӨ-нд
10:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгөөр НЭМГ-Дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэдэд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний урьдчилан сэргийлэх үзлэг хийхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуй, сувилахуйн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс зохистой хооллолтын талаарх зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хичээлүүд зааж, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийх юм. Мөн энэ үеэр Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хооронд тоног төхөөрөмжийн солилцоо хийнэ.
Пума зочид буудлын хурлын танхимд
10:30 цагт Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар "Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 77444184
Монгол банкны хурлын зааланд
11:00 цагт 2015 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индекс зарлах хэвлэлийн бага хурал болно. Утас: 312939
МАХН-ын төв байранд
11:00 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хурал болно. Хуралд МАХН-ын удирдлагууд, УИХ, ЗГ-ын гишүүд оролцоно.
ЗХЖШ-ын жагсаалын талбайд
11:40 цагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцсон бие бүрэлдэхүүнийг хүлээж авах, Афганистан Улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99313054
Хэвлэлийн Хүрээлэнд
12:00 цагт БХТН-ийн Техникийн спортын төвийг хууль бусаар хуйвалдаж авах гэсэн Төрийн өмчийн хорооны хууль бус тогтоол, тус төвийн ТУЗ-ийн даргын шамшигдуулсан гэх 15 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн энэ асуудлаар 2015.09.08-нд болсон шүүх хурлын талаар мэдээлнэ. Хурал тус төвийн ТУЗ-ын дарга, гүйцтгэх захирал, зарим тамирчид оролцоно.
"Blue Sky Tower" -т
12:00 цагт Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ын гурван жилийн ойн тайлан хурал болно. Энэ хурал дээр Монгол дахь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид энэ тал дээр бид юу хийх ёстой вэ гэсэн асуудлаар ярилцана. Утас: 70159688, 99005808
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй болон жирийн хүмүүс нэгдсэн бүх нийтийн “Итгэл найдвар боломж” Улаанбаатар 2015 анхны хагас марафон, сайн дурын аян зохион байгуулах талаар "Ачиллис" Олон улсын байгууллагаас мэдээлэл хийнэ.
Шинэ анагаах ухааны дээд сургуульд
16:00 цагт 1-р курсын оюутнуудын хүрээнд хэрэгжүүлдэг "Бид оюутан боллоо" хөтөлбөрийн эхний шат болно. Тус хөтөлбөрийн зорилго нь орчинтойгоо дасан зохицох мөн түүнчлэн бие даан олон асуудлыг шийдэх, олон нийттэй харилцах харилцааны болон сэтгэл зүйн олон хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах юм. Утас: 88554787
СЭТГЭГДЭЛ БИЧИХ