30 настай ч 80-тай мэт харагдах болжээ

img

Нэг төрлийн арьсны өвчин туссан 30 настай хятад эр 80 настай мэт харагдах болжээ. Хятадын Чунцин мужийн иргэн Юань И гэгчийн арьс 10 жилийн өмнөөс өөрчлөгдөж, яг л тэтгэврийн хөгшин шиг харагдах болсон хэмээн “Синьхуа” агентлагын цахим хуудаст нийтэлсэн байна.

 

Гадаад төрхөөсөө болоод Юань сүүлийн долоон жил ажил хийгээгүй гэнэ. Тэрбээр 2004 онд нэгэн химийн үйлдвэрт ажиллаж байхдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Залууг ухаан орсноос хойш түүний арьс гэнэт үрчлээтэн хөгширч эхэлсэн байна. Юань 10 гаруй удаа эмнэлэгт хандаж, улсын сайн гэсэн эмч нартай уулзсан ч өвчнөө яаж ч чадаагүй аж. Түүнийг хөршүүд нь өвөө хэмээн дууддаг бөгөөд мужийн халамжийн хэлтэс өнгөрсөн оноос залууд тусламжийн бараа болон тэтгэмж өгөх болсон гэнэ.

 

Юань “Би 30 настай. 1985 оны хоёрдугаар сарын 12-нд төрсөн. Айлын ууган хүү. Нэг эрэгтэй дүүтэй. Харамсалтай нь аав, ээжээсээ хөгшин харагдах болсон. Ээж бид хоёрыг хамт явахаар эвгүй байдаг. Ээжээс “Энэ танай нөхөр үү” гэж асуудаг. Би сүүлийн хоёр жил гэрээсээ гараагүй” гэж хэлжээ. Эмч нарын хэлснээр “Юаны нүүрний арьсаас бусад хэсэг нь эрүүл” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ffff:
Ymar sonin hogshin bandi vee
2015-09-09