Австрали улс дүрвэгсдийг хүлээн авна

img

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улс Сирийн 12 мянган иргэнд орогнол олгохоор болсон хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Эббот Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй террорист халдлагаас зугтааж, Европийг чиглэн ирж буй дүрвэгсдэд орогнол олгохоор шийдвэрлэжээ.

 

Тони Эббот “Террорист халдлагын золиос болж буй сиричүүдэд боломж олгохыг зорьж байна. Бид эхний ээлжинд 12 мянган сири иргэнийг хүлээн авна. Австрали дүрвэгсдийг хүлээн авах асуудал дээр уян хатан хандах болно” гэж хэлжээ.

 

Ийнхүү Герман, Австри, Унгар, Их Британи болон Австрали улс дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдлээ. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр орогнол олгох хүний тоог нэмж, 20 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ