Монголчууд чөлөөт бүсийн үр шимийг хүртсэн нь алга

img

УИХ-ын хаврын чуулганаар “Халх гол чөлөөт бус байгуулах тухай” 75 тоот тогтоолыг гаргасан.

 

Уг тогтоолоор Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Мэнэнгийн талд, Буйр нуурийн зүүнтээ 500 мянган гектар газар нутгийн эрх зүйн статусыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” гэдэг нэрийн дор “Чөлөөт бүс” болгож өөрчилсөн.

 

Тэгвэл Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр гадныханд үнэ төлбөргүй өгөх гэж байна хэмээн зарим улс төрийн нам, Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, орон нутгийн иргэд УИХ-аас гаргасан уг тогтоолын төслийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсээр байгаа юм.

 

Тэдний нэг болох “Босоо хөх Монгол” ТББ-ийн тэргүүн П.Шинжээравдантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

-"Халхгол чөлөөт бүс" байгуулахыг яагаад эсэргүүцээд байна вэ?

-Өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдөр бидний өмнө нь хардаад байсан УИХ-ын 75-р тогтоолыг гишүүд баталсан. Энэ өдөр хаалттай хуралдаантай байсан, ямар гишүүд байгаад аль кнопоо дарсан гэдгийг ард түмэн мэдэхгүй үлдсэн. Тиймдээ ч бид эх орноо зарсан гэж сэжиглэж байна. Ноднин газар өмчилнө гэсэн Хятадын банкийг эсэргүүцэж байсныг мартаагүй байх. Ард иргэд, гадаадад байгаа монголчууд, монгол туурагтнууд хүртэл нэгдэж эсэргүүцсэн шүү дээ. Монгол туурагтанууд нь монголд амьдарч чадахгүй байхад ийм байж болохгүй гэж бидэнд хандаж байсан олон захидал бий.

 

Тэгтэл хөдөө аж ахуйн чиглэлээр чөлөөт бүс байгуулах гэсэн зөөлхөн нэр оруулаад л гадныханд газар худалдах гэж байна. Чөлөөт  бүсийн хуулиндаа тухайн улс орны нийт хүн амын 3 хувьтай  тэнцэх хүн уг бүсэд амьдарч болно гэдэг. Гэтэл манайх 3 сая хүнтэй 100 гаран мянган хятад, солонгос гээд хүмүүс ирнэ. Бид хориглоод дийлэхгүй тэнд Монголын хууль хэрэгжихгүй. Тэнд чөлөөт бүсийн хууль л хэрэгжинэ. Тэгэхээр улс дотор “хаалттай улс” л бий болно. Тэгээд тэндээ  Хятадын банк нь орж ирнэ үү, мөрийтэй тоглоомын газар нээгдэнэ үү, бие үнэлэлт зэрэг замбараагүй асуудал гаарах уу. Үнэндээ тэнд хэлж мэдэхгүй их юм болно.

 

Өнөөдөр ОХУ-ын Иркутскийн район буюу Дорнод Сибирийн 130 гаруй га газраа чөлөөт бүс болгоод бөөн асуудал болж байна. Саяхан БНХАУ Ялалтын 70 жилийн ойн парад хийлээ. Энэ өдөр Эрхүү болон Чита мужийн буриадууд туг лоозон бариад жагсаал цуглаан хийсэн. Тэд хятадын газар тариалан эрхлэгчдийг эсэргүүцсэн. Учир нь газар нутгийг нь  дахин сэргэхээргүйгээр элдэв төрлийн бордоо, химйин бодис ашиглаж улаан будаг шиг л хөрстэй болголоо гээд харуулж байсан. 130 га газраа ашиглуулсан оросууд ингэж байхад 500 мянган га-гаар нь өгчих юм бол тэгээд л баяртай гэсэнтэй адил.

 

Тэр бүс нутгийн наана байгаа Петрочайна-г хянаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тэд Мэнэнгийн талыг эзэгнээд дуусч байгаа, зам харгуй ямар болсон билээ. Гэтэл одоо дахиад чөлөөт бүс нэрээр газрыг нь ашиглуулна гэдэг үнэхээр аюултай. Энэ 75 дугаар тогтоол бол эх орноо худалдах тогтоол байна. Бид энэ тогтоолыг эсэргүүцэж Засгийн газар, яам тамгын газар, холбогдох бүх газруудад нь бичиг илгээнэ. Жагсаал цуглаан хийнэ. Хэрвээ Халх голд хашаа бариад эхлэх юм бол монголын залуучууд эх орон газар нутгийнхаа төлөөх бүх хөдөлгөөнийг нийлүүлээд цус урсгасан тэмцэл хийхэд ч бэлэн байна гэдгийг хэлэхийг хүсч байна.

 

-Эсэргүүцлийн бичгээ хэзээнээс өгч эхлэх юм?

-Энэ долоо хоногоос эхлэнэ. Бид яагаад эсэргүүцээд байна вэ гэхээр 1939 оны түүхт 90 баатар амь насаараа хамгаалсан газар нутаг, түүх дурсгал байхгүй болно. Яваандаа усалгааны систем гээд Буйр нуур ч байхгүй болно. Ямар аюул дагуулахыг мэдэх аргагүй. Тэр нутгийн газрын дор байгаа баялаг ч чөлөөт бүсийнх болно. Чөлөөт бүс л гэнэ. Алтанбулаг, Замын Үүдэд өнөөдөр чөлөөт бүс хөгжөөд Монголчууд үр шимийг нь хүртсэн юм нэг ч алга. Гэтэл худлаа гоё нэрээр халхавч хийсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөл үүсгэж байна.

 

-Та бүхнийг нэг хэсэг Ноён уул гэж явж байгаад таг болсон. Дахиад л Халх гол яриад шоудлаа гэх вий. Энэ асуудалд хариулт өгвөл?

-Бид нарыг ад шоо үздэгт айх юм алга. Бид Ноён уулын асуудлыг УИХ-аар хоёр ч удаа хэлэлцэхэд нь хойшлуулахад нөлөөлж чадсан. Ойр хавийн амуудад нь нинжа орсон байгааг мэдсэн. Харин Ноён уулыг хамгаалалтын албаныхан хамгаалж байгаа юм билээ. Хамгийн гол нь бид дайн байлдаанд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Бурхан халдун, Ноён уул гээд бүрэн шийдэж дуусаагүй олон асуудал байна. Одоо дахиад Халх гол гэдэг асуудал яригдаад эхэллээ.

 

Бид Монгол Улсын 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин газарт хаана үндэсний аюулгүй байдал зөрчигдөж, газар нутаг хүн ардад аюул учирсан байна тэр болгонд очиж тэмцэж ирсэн. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, Байгаль орчны өмгөөлөгчдийн холбоо, гадаадад амьдарч байгаа монголчуудын “Босоо Монголын голомт” хөдөлгөөн нэгдэхээ мэдэгдээд байгаа. “Босоо Монголын голомт” хөдөлгөөнд АНУ, Канад, Швед, Солонгост байгаа монголчууд нэгдсэн тэд Халх голын асуудалд үнэхээр санаа зовж байгаа.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

D.Purewjaw:
Halh gol bol1939 1945 onuudad bidnii uwug deedes haluun ami bileen tsusaa ursagsan daini jaluun tseg yum. bid halh golig hiytad ulsad nair tawij igch baigaag hezrech zuwshuuruhgui Bid bosoj temtseh bolno.
2015-09-29
зочин:
Халх голоо алдаж хэзээ ч болохгүй ээ босоо хөх монгол оо та бүгдийгдэмжиж байна дараагын тэмцэлд чинь амжилт би ч өөрөө оролцох болно бид эвтэй байж хүчтэй
2015-09-17
түшиг:
Энэ чөлөөт бүс болгох тогтоолыг баталсан гишүүдэд хариуцлага, өөрөөр хэлбэл сайн дураараа огцрохыг тулган хүлээлгэх хэрэгтэй. Үгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Тэд чинь эх орноо худалдсан л байна шүү дээ.
2015-09-11
zochin:
Toriin ordon dotroosoo yalzarsan gazar lalruud ex oron gazar shoroogoo zarj ideed etsest ni yasaa tavix gazar oldoxgvi shvv muu novshnuudaa
2015-09-11
zochin:
hudla bh gsn chin arai ch de neere temtshed hezeed belen
2015-09-11
Зочин:
mongolchuud gadaadinhan aihtar bish zerleg hargis bish tiimdee en uls torchid duraaraa muu muuhaig hiij baina
2015-09-10
Зочин:
choloot bused orj irsen bolgoniig amidaar n gazart bul tserguud ch gesen konadiig n bitgii biyluul er hun shig uhaantai bai
2015-09-10
Зочин:
choloot bused orj irsen bolgoniig amidaar n gazart bul tserguud ch gesen konadiig n bitgii biyluul er hun shig uhaantai bai
2015-09-10
Зочин:
chi muu hujaa huts
2015-09-10
Зочин:
japan korea 2t lab choloot bus baihgui. hustaj bai ene bol mongoliin gazriig hytdad ogno gesen l arga
2015-09-10
Зочин:
zov eserguutseh heregtei. hen iim shiidver gargaad baigaan amn hochnogoor n gartal haraagaad ogii
2015-09-10
Зочин:
Naad nuxur chin xudlaa gar bna le. Darxanii vetnem tang aas dandaaa tatvar avna. xamgaalna 2 nuurtei sda bna le
2015-09-10
Зочин:
chi muu hujaa huts
зочин:
манай буриадууд монгол аймгаас анх урваж орост өргөл,охидоо өгч байж дагаар ороод монгол нутгийг минь орост өгөөд өөрсдөө нутгаа орхиж амь зулбан дүрвэж ирээд монгол нутгаас дахин нутаг аваад амьдарч бгаа.буриад бурмаа дахин монголын нутагыг дахин өгөх санаатай бна.бурмаа дорнодын ард түмэнээс урваж бна.дорнодод бүү алхуул.100000гадаадынханыг хөөж 10000цэрэгтэй улс шүү дээ.100000хүнийг 10000хүн дийлэх үү.бас100000 ардуудаа цаад улс хамгаална.нутгийн ардуудыг бүс газраас хөөж бүс нутагийг тороор тойруулж хилийн цэрэг суулгаж боомтоор паспорт шалгаж бүс нутаг руу оруулна.300000даллортай хүн орно тэр нь гадаадынхан монголчууд хойшоо.тэнд ямарч татваргүй улсад ямар орлого орохгүй.хэнд ашигтайв.авилагачид ашиг авна.бурмаа гуай өнөөдөрийн юм ярьж гэмгүй бүү царайл. маргаашийг бод.үлгэр бүү ярь.буриадуудын монгол аймагт хийсэн гай багадаагүй.намын дарга хууль зөрчиж буцсан хонзонгоо нутаг усаар нь гадаададханд өгч тайлах муу санаа хаанаас төрөв.нүгэлд удамаар уна
2015-09-10
дохио:
Аймаг болон сумын дарга дээр эрүү үүсгэчихсэн бнарьцаанд байгаа Хѳдѳлгѳѳнийг тэднээр нам даруулах гэж байна Чадахгүй бол тэд ѳнгѳрѳѳ!
2015-09-09
zochin:
Burmaa gahaig zailuul .... odoo Halh goloor minl togloh nl ee...tarialalanchid, malchidaar togloson ... bolno Ogtsoruul
2015-09-09
Зочин:
150 129 gesen muu lalraa chi heniig hulgaich geed bnaa chi muu gazar nutgaa zarj bgaa nobshnuudiig uynd omoorood bgaan muu lalar chi ugee olj hutsan shuu halhgol mongoliin tuuhtei holbootoi ,heden aabiin huugiin tsusaar hamgaalj uldsen gazar bilee hedhen hulgaichiin harmaanii mongoor harid ochih esgui gazar shuu muu nobshoo
2015-09-09
zochin:
Ene hulgaichuud Mongol ulsaas zailaasai bilee. Mongold ene hulgaichuudaas bolood yu ch hiij bolokhgui. Ed bugd gadnyhny gar hel bologchid, helsnii temtsegchid. Uls eh orny erh ashig, tusgaar togtnolyn telee temtseed baigaa neg ch amitan baihgui. Bugd biee unelegchid, helsniihen.
2015-09-09
цэрэннадмид:
Монгол улсад зөв зүйтэй зүйл гэж байхгүй боллоо ! одоо бүр эх орон тусгаар тогтнолоо алдах дээрээ туллаа !!! Монголын төрд байгаа олигархууд эцэг өвөгдийн минь цус ,амиараа үлдээж гэрээсэлсэн нутаг орны минь бүрэн бүэн байдлыг алдагдуулан хятадын дагавар улс болгох дээрээ тулж байгаа бол монголчууд дуугай хараад суухгүй бөгөөд газар нутгийнхаа төлөө босох болно !!! Хүн юугаач алдаж болно !!! харин эх орон тусгаар тогтнолоо , газар нутгаа алдаж үл болно !!!!!!
2015-09-09