Австрали хэт даврагчдад цохилт өгнө

img

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд өгч буй цохилтоо үргэлжлүүлэхээ Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Тус улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоп “Австрали улс өнгөрсөн оны хоёрдугаар сараас Ирак, Сири улсад агаараас цохилт өгч эхэлсэн. Энэ хугацаанд хэт даврагчдын гол гол хуаранг устгаж, олон зуун жихадыг устгасан. Бид АНУ-ын тэргүүтэй холбоотон орнуудын тоонд багтаж, тэдэнд цохилт өгсөн бол одоо бие дааж цохилт өгөхөөр боллоо.  Австрали бие дааж нэг жилийн хугацаанд хэт даврагчдад агаараас цохилт өгөх болно. Бидний гол зорилго бол хэт даврагчдыг үндсээр нь устгах” гэж хэлжээ. Мөн Австралийн цэргийн зөвлөхүүд өчигдөр галт тэргээр Иракт хүрчээ.

 

Эббот өчигдөр Сирийн 12 мянган иргэнийг хүлээн авч, орогнол олгохоо мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ