”Хархорин”-д махны үнэ хямд байна
2015-09-10

Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ.

 

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад буюу 10 төгрөгөөр буурч, хонины цул мах тогтвортой байгаа юм. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
авж очоод нүүр лүү нь шидэхгүй яасан юм бэ,ичдэггүй авгайг
2020-06-09
Зочин:
тийм өндөр үнэтэй махаа зарж байж,улаан махны бузар болсон шуналтай авгай
2020-06-09
Зочин:
хархорин захын махны худалдагч авгай зүүн талаасаа дөнгөж хаалгаар ороход байдаг авгайгаас үхрийн 3 жижиг хавирга авсан чинь ирээд гаргатал нэгийг нь том ястай голд махгүй хавигаар сольчихсон байсан мөнгөө тоож байхад сольчихдог юм байна лээ хараал идсэн авгай
2020-06-09