Сүхбаатарчууд хуулиа сурталчилж байна

img

Сүхбаатар дүүргийн "Хууль тогтоомж сурталчлах" аян  Чингисийн талбайд  болж байна.

 

Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ, Улсын бүртгэлийн газар, Тахарын ерөнхий газар мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээлж, сурталчилах үндсэн чиг үүргийнхээ дагуу үйлчилгээ үзүүлж, иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч боломжит нөхцөлд шийдвэрлэх зорилготой ажиллалаа.

 

ЦЕГ хууль тогтоомжийг сурталчилах, олон нийтэд таниулах, иргэдийн хүсэлтийг боломжит нөхцөлийг харгалзан газар дээр нь шийдвэрлэх, Галт зэвсэг, тусгай хэрэгслийг иргэдэд сурталчлах гэсэн чиглэлээр нэгдсэн  арга хэмжээнд оролцож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэлийн газраас хорих ял эдлэгсдийн талаарх холбогдох мэдээллийг өгөхөөс гадна өр төлбөртэй эсэх лавлагааг олголоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байдлын үндсэн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн материал хлүээн авах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн гадаад паспорт сунгалт, иргэний бүртгэл, өргөдөл гомдол зэргийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

Хууль сахиулахын их сургууль, ОБЕГ, ЦЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, ШШГЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг хуулийн салбарын  боловсон хүчний 80%-ийг бэлтгэн төгсгөдөг үүргийнхээ хүрээнд сургалт танилцуулах, сургалтын онцлогыг сурталчилах зорилготойгоор оролцжээ.

 

Хууль тогтоомж сурталчилах нэгдсэн арга хэмжээ нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд үргэлжилэн Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 11нд 11.00-16.30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх бол, Хан-Уул дүүргийн Соёлын төвийн талбайд 9сарын 14нд 11.00-16.30 цагуудад тус тус зохиогдож,  харьяа агентлаг байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу үйлчилгээ үзүүлж, иргэдэд хууль сурталчлах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ