Цэц улстөржиж байна

img

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлтийг  гаргасан. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Тэрбээр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-ҮХЦ маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, 6-г зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Тэрийг юу гэж ойлгох вэ гэхээр 42.7 нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн заалт. Нэг үгээр хэлбэл, УИХ нь УИХ-ын гишүүний санаачлагаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлийг Төсвийн тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Зөвхөн УИХ-ын 7.1.12-оор шийдэж өгсөн юм биш. Хэрвээ УИХ ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээн авах юм бол Төсвийн тухай хууль хэрэгжихгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчид УИХ хяналт тавих боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайд нь дураараа авирлахад Ерөнхий сайд нь тухайн сайдыг өргөн барих асуудлыг ярина.

 

Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт зөвхөн Ерөнхий сайд биш сайдууд, агентлагын удирдлагууд, нарийн яривал газар хэлтсийн даргууд ч багтдаг. Засгийн газрын бүтэцдээ ордог гэсэн үг.

 

ҮХЦ-ийн гишүүд ийм ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогссонгүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасанд харамсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудал гаргуулаад явж ирсэн. Тэр хугацаанд ҮХЦ нэг ч удаа дүгнэлт гаргаагүй. Энэ удаа маш хурдан гаргалаа. Хэзээ ч цэцийнх нь хурал нь болсон юм, хэзээ ч өргөдөл нь ирсэн юм, хэзээ ч УИХ-аас тайлбар нь очсон юм, мэдэхгүй.

 

УИХ ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх, УИХ-ын гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.

 

Мөн хуулиараа ирэх долоо хоногт УИХ сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Эхлээд бүлгүүд хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ гэж хүлээж байна. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Хуулиараа огцруулах асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой.

 

ҮХЦ-ээс гаргасан шийдвэр нь миний тавьсан огцруулах үндэслэл зөв юм байна гэдгийг улам баталлаа.

 

Нөгөө талдаа ҮХЦ  улс төржиж энэ асуудал руу давхиж орж ирж байгаа нь орд газрыг олигархиуд авахын тул Цэц нь хүртэл оролцлоо гэдэг хардлагыг ч төрүүлж байна  гэлээ.

 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үндсэн хуулийн цэц гэдэг байгуулагыг иргэний байгуулгад өгөх хэрэгтэй тэд үндсэн хуулийг шэнхэн утгаар нь манаж чадна
2015-09-11
Зочин:
ийм арчагүй хулгайч нараар үндсэн хууль мануулах гэж монгол төр хулгайч луйварчин нарын төр болсон болоод 20 оод жил болож байна иргэдээ одоо энэ хоёр намын хулгайч нарыг сонгоод байхуу болхуу
2015-09-11
Зочин:
yahawdee bayrtsogt tsetsed ym atguulchihsan baihguiyudaa oilgogdohoorl bainshtee . offshor china passportiin ezenshtee medehgui bolohoos tagnuuch ch ym biluu hen medlee
2015-09-10
Зочин:
хаана тэр танхимын зарчим нь байгаа юм бэ. үндсэн хуулийн цэц хямрахаар төр бол манайд байхгүй юм байна л даа.
2015-09-10
Зочин:
Adilhan oligarhijsan heden gahai suuj bgaasht, argagui ee,, unen ni iim l bgaag humuus medne
2015-09-10
Зочин:
Цэцийг тараах хэрэгтэй ямар хумуус байдаг билээ зарим нь ичмээр
2015-09-10
Zochin:
Vndsen huuliin tsets arai dendej bnaa ydarsan irged hvmvvsiin asuudalig bolohoor heden sar unjruulj ilt Huuli zurchsun bhad esreg dvgnelt gargadag erh barigchidad bolohoor zahialgaar togond zalgasan met dvgnelt gargadag shivshgiin gazar bson Er ni tur sunuj bna do Mongolig sunuuhod gants Bayartsogt bhad l hangalttai
2015-09-10
Зочин:
Энэ ҮХЦ гэдэг байгууллага Амарсанааг очсоноос хойш эрх баригч намын хармайд ороод ЦЭЦ байхаа болиод өөрийгоо дархлаажуулсан хэдэн нөхөд өндар цалин аваад үхсэн амьд нь мэдэгдэхгүй болчихлоо гээд хүмүүс хараагаад байгааг энэ нөхдүүд ухаармаар юмдаа.
2015-09-10