Өмгөөлөгчид ирээгүй учир шүүх хурал хойшилжээ

Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны мягмар гаригийг хүртэл хойшиллоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр өнөөдөр өглөө 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн шүүх хурал 5 цагийн хугацаанд завсарласан.
Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нар шүүх хуралдааны танхимд эргэн орж ирээгүй учир шүүх хурал хойшилжээ.
Харин шүүхээс өмгөөлөгчид шүүх хуралдааныг орхин гарч шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч болон бусад оролцогчдыг хүлээлгэн, таван цаг гаруйн хугацаанд алга болж, шүүн таслах ажиллагааг саатуулсан. Ийнхүү өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн үл хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчиж байгаад харамсаж байна гэж мэдэгдэв.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ