Алан хүүг дурсав

img

 

Морокко улсын Рабат хот, Грекийн Кос арлын иргэд Сирийн Кобена хотоос Грек орох замдаа Газар дундын тэнгист осолдсон сири хүүг дурссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүгийн цогцсыг Туркийн Бодрум хотын ойролцоо далайн эргээс олжээ. Тэрээр эрэг дээр доош харан хэвтэж байсан билээ.

 

 

Тэгвэл хоёр улсын 60 гаруй иргэн амиа алдсан хүү шиг доош харан хэвтэж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн Алан хүү шиг улаан футболк болон цэнхэр өнгийн өмд өмсөж, хүүтэй ижилсжээ.  Иргэд 20 минут доош харан хэвтсэн байна.

 

Рабат хотын иргэд  “Эрэг мөргөсөн сахиусан тэнгэр” гэх аянг санаачилж, олон улсыг энэ аянд нэгдэхийг  уриалжээ.

 

Энэхүү аян “Мөстэй ус” аянаас ч илүү хүрээгээ тэлэх магадлалтай хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.  “Мөстэй ус” аянд 800 сая орчим аян нэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lol:
Hunii neriig zov orchuulj chadahgui iim hogiin bichij bsnaas angliar bichichin biz.
2015-09-19