Алуурчин жокер хүн алаагүй гэв

Жеймс Холмс гэгч 2012 оны долоодугаар сард Колорадо муж улсын Аврора хотын “Сентури 16” кино театрт “Харанхуй хөлөг баатар” киноны нээлтийн үеэр гал нээсний улмаас 12 хүн амиа алдаж, 70 орчим хүнийг шархтсан билээ. Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Бэтмэн” цувралын Жокерийн багийг зүүсэн байжээ. Өнгөрсөн сард түүнийг сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй гэдгийг мэргэжлийн эмч нар тогтоож, ял хүлээх чадвартай гэсэн юм. Колорадо мужид өчигдөр Холмсын шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд санаатай халдлага үйлдсэн, хэргийн газраас зугтаасан, олон хүний аминд хүрсэн гэх мэт 142 төрлийн гэмт хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Колорадо мужийн прокурорууд түүнд цаазаар авах ял төлөвлөж байсан юм.
Тэгвэл алуурчин жокер өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, давж заалдахаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Би буруугүй. Би гал нээгээгүй. Тиймээс би хүн алаагүй” гэж хэлжээ. Алуурчинг ийнхүү хэлэхэд прокурорууд халдлагын хохирогчид болон кино театрын гэрэл зургуудыг үзүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ