Норвеги хэт даврагчидтай хэлэлцээр хийнэ

img

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл БНХАУ, Норвеги улсын иргэдийг барьцаалсан болохоо мэдэгдсэн.  Барьцааны иргэдийн мэдээлэл болон гэрэл зургийг англи хэлээр хэвлэгдэн гардаг “Dabiq” сэтгүүлд нийтэлсэн билээ. Сэтгүүл “Норвегийн иргэнийг 48 настай Оле Йохан Гримсгаард-Офстад гэдэг бол БНХАУ-ын иргэнийг 50 настай Фан Жингхуй гэдэг. Энэ оны эхээр барьцаалагдсан” гэж мэдээлжээ. Хэт даврагчид барьцааны иргэдийн мэдээллийг террорист бүлэглэлүүдийн ашигладаг “Барьцааны иргэдийг чөлөөл” гэх сайтад нийтэлж, хүссэн хувь хүн, улс тэднийг мөнгөөр худалдан авах боломжтой гэж мэдэгджээ.

 

Норвеги, БНХАУ-ын удирдлагууд барьцааны иргэдийг чөлөөлж, хэт даврагчидтай тохиролцоонд хүрэхээс татгалзсан учир тэднийг зарахаар болсон хэмээн тус сайт мэдээлжээ. Гэхдээ хэт даврагчид 48 цагийн дотор тэднийг худалдан авахгүй бол цаазлахаа сануулсан. Тэгвэл Норвегийн Засгийн газар хэт даврагчидтай тохиролцоонд хүрч, иргэнээ суллахад тэдэнд мөнгө төлөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Эрнэ Солберг “Норвеги улс иргэнээ суллахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно. Бид хэлэлцээр хийхэд бэлэн” гэсэн байна.

 

Харин БНХАУ-ын удирдлагууд иргэнээ чөлөөлөхийн тулд хэт даврагчидтай тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kapitalizm:
het bayjih gedsend haltai
2015-09-12
Зочин:
mongol norveg shig togtvortoi hogjil ruu oroh n zuv garts
2015-09-12
Зочин:
Xu axiin durguig xurgej baij ene muusainuud burmoson archuulax ni dee
2015-09-11