Үерийн улмаас 90 мянган хүн хохиров

Японы зүүн хэсгийн Жосо хотноо олон өдрийн турш аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, олон мянган өрх орон гэргүй болсон тус төрийн мэдлийн “NHK” агентлаг мэдээлснийг “www.dailymail.co.uk” дамжууллаа.
Онцгой байдлын газраас мэдээлснээр “Жосо хотын 90 мянган өрх орон гэргүй болж, хохирол амссан” гэв.
Мөн аврагчид тус хотоос ойролцоогоор 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэжээ. Хөрсний гулгалтын улмаас орон нутгийн хэмжээнд 15 хүн гэмтэж, яаралтай эмчилгээ хийлгэсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе орон гэргүй болж хохирол амссан хүмүүст яаралтай тусламж үзүүлэхийг албаныханд уриалахаас гадна Жосо хотын захирагчийг хүлээн авч уулзжээ.
Жосо хотноо өнгөрсөн бямба гаригаас хур тунадас орсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ