Америк 10 мянган дүрвэгсдийг хүлээн авна
2015-09-11

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайн болон террорист халдлагаас зугтааж эх орноосоо дүрвэсэн тус улсын 10 мянган иргэнд орогнол олгохоор шийдвэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Обама “Энэ ондоо багтаан Сирийн 10 мянган иргэнийг хүлээн авахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Цагаан ордон баталсан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Ойрхи Дорнод болон Хойд Африкаас олон сая иргэн дүрвэж, Европын орнуудыг чиглэн ирж байгаа юм. Герман, Унгар, Австри, Австрали, Венеусэль, Их Британийн удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн юм. Европын удирдлагуудын хүмүүнлэг шийдвэрийн дараа олон улс Америкийг дүрвэгсдийг хүлээн авахыг уриалсан учир Обама сирийн дүрвэгсдийг хүлээн авахаар болжээ.

 

Харин Обамагийн шийдвэрийг намын нөхөд нь шүүмжилсэн байна.  “Ардчилсан” намын дарга Нэнси Пелоси “10 мянга хэтэрхий их тоо байна. Дүрвэгсдийн тоог 5000 болгох ёстой” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин