Лениний толгой олджээ

img

 

Германы нийслэл Берлин хотын баруун хязгаарт орших ширэнгэн ойгоос Оросын хувьсгалч В.И.Лениний хөшөөний аварга том толгойг олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү хөшөөний толгойг жуулчид олж, албаны хүмүүст мэдээлсэн байна.

 

Мэргэжилтнүүдийн хэлснээр “энэхүү толгой Берлин хотын зүүн хэсэгт байрлах аварга том Лениний хөшөөний хэсэг” гэжээ. Тус хөшөө 19 метрийн өндөр байжээ. Лениний хөшөөг Берлиний ханыг нураасны дараа 1991 оны дөрөвдүгээр сард эх орончид буулгаж, хэсэгчлэн ойд булсан байна.

 

Ойгоос олдсон Лениний хөшөөний толгой 3.5 тонн юм. Толгойг Берлиний үндэсний “Spandau Citadelle” музейд байрлуулахаар шийдвэрлэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бамиш:
пиздаанууд
2015-09-11