”Бүргэд-2015” хамтарсан сургууль боллоо

img

Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагын алба хаагчид Хятадын Эрээн хотод "Бүргэд-2015" хамтарсан сургалт зохион байгуулжээ.

 

Хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах чухал ач холбогдолтой анх удаа зохион байгуулагдау буй энэхүү сургалтад Монгол Улсын цагдаагийн 130 гаруй алба хаагч, БНХАУ-ын 500 гаруй алба хаагч оролцсон байна.


Энэхүү сургалт нь терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.

 

Энэ үеэр хоёр улсын цагдаагийн алба хаагчдын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, зэвсэгтэй зэвсэггүй сургалт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штаб ажиллажээ. Ажиглагчаар Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцсон байна.

 

Сургалтын үр дүнгийн талаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан "Эрээн хотод зохион байгуулагдсан энэ сургалт хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны түүхэнд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Дэлхий дахинд терроризмтой тэмцэх олон ажил өрнөж байгаа энэ үед шинэ төрлийн гэмт хэргүүд, терррорист халдлагаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. Цаашид энэ үйл ажиллагааг Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван орны хэмжээнд цар хүрээг нь өргөжүүлж хийх талаар санал солилцлоо. Их үр дүнтэй сургалт болсон гэж болоо" гэж онцолжээ.

 

Харин ӨМӨЗО-ны Дотоодыг хамгаалах танхмын, терроризмтой тэмцэх газрын дарга Шин Лэй "Монгол Улстай хамтран зохион байгуулсан энэ сургалт маш үр дүнтэй сайхан болж өндөрлөлөө. Хоёр орны цагдаагийн алба хаагчид бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд өнөөдрийн үйл ажиллагаа болтол бие биеэсээ маш их юм сурлаа. Цаашид энэ чиглэлтийн сургалтыг өргөн хүрээнд хийх саналыг бид баяртайгаар хүлээж авсан. Террорист халдагаас урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал үр дүнтэй" гэсэн байна.

 

 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim unen:
eswel shinjaanii uigaruud
2015-09-12
tu:
Ter terrorist n uvor mongol l bh daa.
2015-09-12