Уурхайн шороонд дарагдсан хүнийг аварчээ

img

Онцгой байдлын алба хаагчид уурхайн шороонд дарагдсан хүнийг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Булгийн эх” гэдэг газар алтны уурхайн шороонд А /28 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 11-ний өдрийн 05:56 цагт иржээ. 

Дуудлагын дагуу тус Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дугаар ангийн зургаан албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бирд олон удаа сонгов:
амь хүүхэдээ тэжжэхийн төлөө баидаг энэ бол амьтан хүртэл тийм байдаг бид бүхэн амьтан болждээ хоол олж байвал эх орон хамаагүй өлсөж байвал шарсан юуч хамаагүй үүн дотор х үн хүтэл орно бирдүүд ямар юмийг иднэ
2015-09-13
төгрөг:
манайд хүн доллор хүнээс их үнэтэй 91 онд бараг идэх хоолгүй байхад доллор хорин таван төгрөг байлаа картын барааны үе одоо яахаараа нээх үнэд хүрэж байна боол болждээ бид бүхэн
2015-09-13
Зочин:
Хамгаалалтынхан аварсан гээ биз дээ
2015-09-13
’’’ПП:
НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН АВАРСАН АВРАГЧДАА БАЯРЛАЛАА ТА НАР САЙН ШҮҮ ДЭЭЭЭЭ
2015-09-12