Укрианд 8000 хүн амиа алджээ

img

Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Берлин хотноо Францын удирдлагуудтай Украины хямралын асуудлаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Украины хямрал өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэлтэй. Энэ хугацаанд хамгийн багадаа 8000 хүн амиа алдсан. Энэ тоо нэмэгдэж болзошгүй. Амиа алдагсдын ихэнх нь зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд амиа алдсан. Салан тусгаарлагчид хүчтэй болох тусам бидэнд ирэх мэдээлэл багасч, тэнцвэргүй болж байна” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн сард Украины удирдлагууд 2014 оны дөрөвдүгээр сараас энэ оны долоодугаар сарын хугацаанд ойролцоогоор 6700 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Харин Штайнмайерт ирсэн тоо баримтыг зүүн хязгаарт ажиллаж буй олон улсын байгууллагын ажилчдаас хүлээн авсан гэжээ.

 

Зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөн хяналтаас гарч буйтай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Нормандын дөрвөл”-ийг дахин хуралдуулах санал тавьсан. Энэхүү саналыг удирдлагууд хүлээн авч, ирэх сарын 2-нд Берлин хотноо чуулах болсон билээ. Уулзалтын дараа Порошенко, Путин нар тусдаа уулзахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ