Исламын шашинтнуудыг эсэргүүцэв

Францын нийслэл Парис хотноо амьдардаг исламын шашинтнууд сүүлийн үеийн асуудлаар хуралдаж, бага хурал зохион байгуулсан байна. Тус бага хурлын үеэр эмэгтэйчүүдийн “FEMEN” хөдөлгөөний хоёр гишүүн эмх замбараагүй байдал үүсгэж, хурлыг тасалдуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
25, 31 настай хоёр эмэгтэй цээж нүцгэн тайзан дээр гарч ирж “Дэлхийг шашнаас чөлөөл” хэмээн хашгирсан байна. Эмх замбараагүй байдал үүсгэсэн эмэгтэйчүүдийг баривчилсан бөгөөд хэзээ суллагдах нь тодорхойгүй байгаа гэж “FEMEN” хөдөлгөөний хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Эмэгтэйчүүд цээж болон нуруун дээрээ “Шашнаас өөрийгөө чөлөөл” гэж бичсэн аж. Тэднийг хамгаалалтын ажилчид зодож, гутаан доромжилсон хэмээн гэрчүүд мэдээлэв.
Сүүлийн үед Францад болж буй зэвсэгт халдлагуудыг исламын шашинтнууд үйлдэж байгаа юм. “Charlie Hebdo” сонины редакци руу Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид халдаж, 12 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ