Мексик жуулчдыг цэргүүд хөнөөжээ

Египетэд жуучлалаар явж байсан Мексикийн 12 иргэн амиа алдсан болохыг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Жуулчид гэмт этгээдүүдийн золиос болсон хэмээн албаныхан мэдээлсэн ч энэхүү мэдээлэл худал болохыг нь тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Египетийн цагдаа нар, армийнхантай хамтран Эль Уахат хотод террорист этгээдүүдтэй тулалдаж байхдаа жуулчдыг гэмт этгээдүүд хэмээн андуурч гал нээжээ. Цэргүүд жуулчдын автобус руу нэвтэрч, гал нээсэн болохыг эмнэлэгт хүргэгдсэн жуулчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан 12 жуулчны аминд хүрсэнээс гадна 15 хүнийг шархтуулсан аж. Египетийн Батлан хамгаалах яам дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд жуулчдын аминд хүрсэн цэргүүдийг баривчилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ