Захууд маргааш ажиллахгүй

img

 

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо.  “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн тус хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх  тул иргэд Та бүхэн ачаалал багатай замыг сонгон  хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Төмөр замд Барс хүнсний захын хойд талд угсармал 9 давхар67-р байр байранд гал тогоо тусдаа маш дулаан 2 өрөө байрыг зарна.урт тагттай , тагтнадаа вакум хаалт хийлгэсэн.хөршийн холбоо сайн байр. үнэ 95 саяас сайн ярина. мөн байрны урд талд дулаан зогсоол байгаа зогсоолыг 25 саяд зарна. утас 99905758
2015-09-15