МАХН-ын хангайн бүсийн зөвлөгөөн болов

img

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015”  хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зөвлөгөөнд тус намын дарга Н.Энхбаяр, Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы болон УИХ, Засгийн газрын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн МАХН-ын хорооны  төлөөлөгчид оролцсон байна.

 

Үүний өмнө  болсон говийн болон төвийн бүс, баруун бүсийн зөвлөгөөнөөр  үндсэн илтгэлүүд сонсгож, гишүүд, төлөөлөгчдийнхөө дунд хэлэлцүүлэг явуулсан аж. Тэгвэл энэ удаа улс орны өмнө тулгамдаж буй  асуудал,  эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлын талаар үндсэн болон хавсралт илтгэлүүд  тавьж, хэлэлцүүлжээ. Мөн эрдэмтэн, судлаачдыг урилгаар оролцуулж салбар, салбарт өрнөж буй асуудлаар  илтгэл сонссон аж.

 

Энэ үеэр “Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр үндсэн илтгэлийг тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, хавсралт илтгэлийг  МУИС-ийн багш,  доктор Ч.Өлзийсайхан, “Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдал, цаашдын хандлага” сэдвээр доктор Д.Дашпүрэв, “Социал-Демократ үзэл ба Монгол Улс” сэдвээр улс төр судаач Л.Эрдэнэтуул, “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар илтгэл тавьсан юм. З.Баянсэлэнгэ илтгэлдээ 1930-аад онд Монголд  нүүрлэсэн хэлмэгдүүлэлт гурван үечлэлтэй явагдсан бол өнөөдөр дөрөв дэх үе  нь улстөрийн хэлмэгдүүлэлт болж үргэлжилж байгааг онцолсон байна.

 

Илтгэлийн дараа зөвлөгөөнд оролцогчид болон нутгийн иргэдийн зүгээс   хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаарай гэсэн  захиас, даалгавар өгчээ. Зөвлөгөөн мэдээ, мэдээллийн хувьд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба  “УИХ, Орон нутгийн сонгууль-2016” сэдвээр,  МАХН-ын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангараг “Хүний нөөцийн алтан сан ба НАШБ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарах асуудлууд”, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржав “Байгалийн баялаг ба улс төр” сэдвээр мэдээлэл хийсэн байна.

 

Хангайн бүсийн зөвлөгөөн, зохион байгуулах ажлыг  хариуцсан МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар “Анхан шатны байгууллага-2015” зөвлөгөөний ач холбогдлын талаар хэлэхдээ “Манай нам бүсчилсэн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Хангайн бүсийн зөвлөгөөн энэ зун  360 жилийн ойг нь улс даяар тэмдэглэсэн Өндөр гэгээн Занабазарын түүхт нутагт болж байгаагаараа, мөн намын дарга биечлэн оролцсоноороо онцлог. Дөрвөн аймгийн намын анхан шатны байгууллагын гишүүд, төлөөлөгчид оролцож цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож, хүндрэл бэрхшээлээс гарц хайж зөвлөлдсөн  нь ач холбогдолтой” гэв. 

 

Мөн тус намын Нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн зөвлөгөөнийг орон нутагт төдийгүй нийслэлийн дүүргүүдэд зэрэг зохион байгуулж байгааг онцлоод сонгууль дөхсөн үед  намынхаа анхан шатны байгууллага, орон нутаг дахь гишүүдээ сонссон үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэжээ. Зөвлөлгөөний шилдэг илтгэгчээр шалгарсан Нарийн бичгийн дарга Г.Дугаржав, “Бүсийн зөвлөгөөнүүд гэдэг тухайн бүсэд намын нөхдөө цуглуулж уулзах, урмыг нь сэргээх, бүс нутгаас эхлээд улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар гарц хайж санал бодлоо солилцдог хамгийн үр дүнтэй ажлын нэг байдаг” гэдгийг онцолжээ.  

 

Удаах зүүн бүсийн зөвлөлгөөн энэ долоо хоногийн сүүлээр Хэнтий аймагт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн МАХН-ын гишүүд дэмжчигдийн дунд болох аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
pioneruud ergej irlee gej
2015-09-14
Зочин:
Одоо цагт тэр улаан галстук зүүгээд ч хол явахгүй. Энхбаяр үнхээр тархины саажилттай болсон н нууш биш болжээ. Нэг хүний кармааны тоглоомны намыхан.
2015-09-14
poliu:
Te1 malnuud te1 sotsializmaa sergeehgeed bgaa yum uu haashaa yum be?!
2015-09-14
zochin:
yadarsan irged ard tumneeree toglohoo boliochee alban tsushaal avilgiin toloo yavaa chini bugd meddeg bolson enkhbayar guai odoo zail uzee heden bugs dolooson humuus chini hol yavahguiee
2015-09-14
Zochin:
Za bolio shoudahaa Ard tumneer togloj bno doo!
2015-09-14