Хотын даргад санал хүргүүлэв

img

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ сарын 11-нээс ирэх аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэл тойргийнхоо буюу Баянзүрх, Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Иргэдтэй уулзах явцад тавьсан хүсэлтийн дагуу өнөөдөр тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх болон Налайх дүүргийн иргэдтэй уулзаж өдөр болгон санал, бодлыг нь сонсч байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийнхээ санаа бодол, асуудлыг сонсч, холбогдох албан тушаалтанд нь уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах явдал гэж Монгол Улсын үндсэн хуулинд заачихсан байгаа. 



Энэ хүрээнд Улаанбаатар хотод үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг албан ёсоор Э.Бат-Үүл даргад уламжлах хэрэгтэй боллоо. Би энэ үгийг албан ёсоор Э.Бат-Үүл даргад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргүүлж байна. УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудалд шалгалт оруусан. Дахин төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулах асуудлаар УИХ-аас хууль гаргасан. Иргэдийн олонх нь дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотой иргэдийн болон дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжийн эрх ашгийг хөндсөн маргаантай хэд хэдэн асуудлууд байна. Дээрээс нь эдийн засгийн хямрал тохиосонтой холбогдон дахин төлөвлөлтөд орсон аж ахуй нэгжүүд үндсэндээ дампуурлын ирмэгт хүрчихээд байна. Газар чөлөөлөх хүрээнд аж ахуй нэгжүүд олон тэрбум төгрөг гаргасан.

 

Иргэдийг түрээсийн байранд болон түр амьдрах байранд байлгахад зориулж аж ахуй нэгжүүд өөрөөсөө олон тэрбум төгрөг зарцуулж байгаа. Өнөөдөр өдөр болгон УИХ-д хотын дахин төлөвлөлттэй холбоотой гомдлууд ирж байгаа. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харахгүй бол Улаанбаатарт хийж байгаа дахин төлөвлөлтийн асуудлаас болж аж ахуй нэгжүүд дампуурч, олон мянган иргэн орон байрандаа орж чадахгүй, гэр оронгүй, эдийн засгийн хямралд орж, амьдрал нь хүндэрч байгааг Э.Бат-Үүл даргад дуулгая. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харж, эрчимжүүлэх, шинээр авч үзэхийг Э.Бат-Үүл даргаас хүсье. Энэ хүсэлт бол ганцхан миний хүсэлт биш, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн хүсэлт юм шүү гэдгийг уламжилж хэлмээр байна.


Иргэдийн зүгээс тавьж байгаа хоёр дахь том асуудал нь СӨХ-той холбоотой асуудлыг өдөр бүр УИХ-д тавьж байна. Уг нь энэ асуудлыг нийслэлийн төвшинд шийдэх бүрэн бололцоотой. “СӨХ-ын дээд зөвлөл гэж иргэдээс мөнгө татдаг байгууллагыг татан буулгаж өгөөчээ” гэсэн хүсэлт ирүүлж байна. СӨХ нэртэй мөлжлөгийн байгууллагыг өөрчлөн шинэчилж өгөөчээ гэж иргэд бидэнд хүсэлтээ тавьж байна. СӨХ нь ажлаа хийдэггүй, хууль бус СӨХ хууль бус СӨХ ажиллагаа явуулснаар Улаанбаатар хотод олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэдгийг Э.Бат-Үүл даргад албан ёсоор дуулгая. СӨХ-ын шинэчлэлийг хийгээчээ, эргэн хараач ээ гэдэг шаардлагыг хэвлэлээр дамжуулан хүргэж байна. 


Мөн иргэдийн тавьж байгаа гурав дахь асуудал нь Автобусны эрээсийг шинэчилсэнтэй холбоотой асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Богино эрээс бий болгосноор нэг автобусаар явдаг байсан бол гурван автобус дамжиж улмаар ажлаасаа хоцрох, автобусныхаа мөнгийг төлж дийлэхгүй болоход хүрч байна гэж иргэд бидэнд гомдол ирүүлж байна. Нийтийн тээврийн шинэчлэлээ иргэддээ чирэгдэлгүй байхаар зохион байгуулаач ээ гэж хотын даргад хэлмээр байна. Энэ УИХ-ын гишүүний хийдэг ажил биш, нийслэлд хамаатай ажил учраас өнөөдөр зориуд мэдээлэл хийж байна. 

 

Дөрөв дэх тавьж байгаа асуудал бол мөн л Э.Бат-Үүл даргад хамааралтай асуудал. Иргэд дамжуулж өгөөч гэж хүссэн юм. Цахим хэлбэрээр газар олголтод ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж чадахгүй байна. Цахим газар олголтын системээ шинэчилж, бүх иргэдийг хамрагдах боломжийг олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод олон сайн сайхан ажил хийгдэж байгааг бид харж байгаа. Гэхдээ шинэчлэл нэрийн дор Нийслэлийн ард иргэдийн амьдралын хэмнэлд битгий саад учруулаачээ, алдаагаа хурдан засч, залруулаачээ гэж Нийслэлийн Засаг даргаас хүсч байна. 


Түүнчлэн иргэдийн өмнө тулгамдаж байгаа хэд хэдэн томоохон асуудал байна. Энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн шинэчлэл, улс төрийн намын шинэчлэл, сонгуулийн хуулийг шинэчлэхийг иргэд хүсч байна. Ялангуяа жагсаалтаар, намын нэрээр УИХ-д гардаг байдлыг зогсоохыг тэд мөн хүсч байна. Монгол оронд хариуцлага дутаж байна. Хариуцлагын хувьсгалыг хийгээч хэмээн хэлж байна. Ийм учраас энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, улс төрийн намын тухай хуулийг, сонгуулийн тухай хуулийг оруулж өгөөч гэж улстөрчдөөс, төрийн өндөрлөгүүдээс тодруулбал УИХ-ын даргаас хүсч байгаагаа илэрхийлье. 



Монголд одоо хариуцлагын хувьсгал хэрэгтэй. Суурь шинэчлэл хэрэгтэй. Шинэчлэл нэрийн дор иргэдийн амьдралыг самрахаа больцгооё. Шинэчлэл нэрийн дор өнгөн засал хийдгээ больцгооё. Шинэчлэл хийвэл хийсэн шиг хийе гэж уриалмаар байна. 



Иргэддээ хандаж хэлэхэд, Үндсэн хуулийн шинэчлэл буюу хариуцлагын хувьсгал хийхэд иргэдийн дэмжлэг, шахалт, хүсэл ихээхэн хэрэгтэй байгаа. 1990 онд Ардчилсан хувьсгал хийхэд Сүхбаатарын талбай 150 мянган хүнээр дүүрч байсан. Өнөөдөр тус талбайг дүүргэсэн олон мянган хүний хүсэлт, шахалт  байж энэ ордонд хариуцлагын хувьсгал хийгдэнэ, энэ төрд хариуцлага ирнэ гэж би хувьдаа боддог. Хариуцлагын хувьсгалын төлөө иргэд нэгдэх хэрэгтэй. Энэ хувьсгалын төлөө хамтдаа зүтгэе гэж иргэддээ уриалж байна” гэлээ.

 

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
эрээсийг шинэчилэх гэнээ ха ха ах элэг хөшлөө, рейсийг гээч
2015-09-15
Зочин:
batzandan mald soh baihgui bol ulaanbaatariin heden barilga nuraadbalgas bolno ter tcagt irgen heden togrogoor hohiroh bol soh d ajillaj bui humuusharinch irged orshinsuugchiddad shuluulj baigaa hogiin nowsh min bitgii hudlaa dur isge chi bzd ees dahij garna gej buu gorid
2015-09-14