Мексикийн Ерөнхийлөгч иргэдийнхээ амийг нэхэв

img

 

Египет улсад жуучлалаар явж байсан Мексикийн иргэдийг тус улсын цэргүүд гэмт этгээд хэмээн андуурч, гал нээсэн билээ. Жуулчдын террорист халдлагын золиос болсон хэмээн тус улсын удирдлагууд мэдээлсэн ч бодит байдал дээр цэргүүд жуулчдыг хөнөөсөн болохын тогтоожээ.

 

Цэргүүд Мексикийн 12 иргэнийг буудан хөнөөж, 15 иргэнийг хүнд гэмтээсэн байна.  “Шархтсан жуулчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэднийг биеийн байдал хүнд байгаа” хэмээн Каир хотноо суугаа Мексикийн бүрэн эрхт элчин сайд Хорхе Алварез Фуентес сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Тэгвэл Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето иргэдийнхээ амийг нэхсэн тухай “CNN” агентлаг дамжуулав.

 

Ерөнхийлөгч Мексикийн иргэдийг хөнөөсөн жинхэнэ алуурчдыг барихыг Египетийн удирдлагуудаас шаардаж, тусгай мөрдлөгө явуулахыг хүсчээ. Тэрбээр “Египет улс бидний хувьд аюултай орны тоонд багтлаа” гэж мэдэгджээ.

 

Мексикийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Египетэд хүрэлцэн ирж, Египетийн удирдлагуудтай уулзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Иргэдээ боддог улс орон сайхан юм. Манайх бол дэлбэлж байхад дуугай өнгөрсөн шүү дээ
2015-09-14