“Тэд нэгэнт сонсохгүй тул ажил хаяцгаая”

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Засгийн газар гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ийнхүү иргэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буйгаа жагсаалд оролцогчид тайлбарлаж байсан юм.

 

Үйлдвэрчний эвлэлийн гаргасан судалгаагаар иргэдийн орлого нэмэгдээгүй байхад өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсчээ. 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд дунджаар 25 хувиар өсчээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гуран талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрыг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.

 

Өнөөдрийн жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл “Ард түмний чинь амьдрал өдрөөс өдөрт дордож буйг ойлгооч”, “Тэд биднийг нэгэнт сонсохоо больсон тул маргаашнаас ажил хаялт зохион байгуулъя”, “Цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоо” зэрэг үгсийг эрх мэдлийг атган суугчдад дайж байсан юм.

 

Жагсаалд оролцогчдоос УИХ-д мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлэв.

Мэдэгдэлд:

 

1.  Эдийн засгийн хямралын нөхцөлд үйлдвэрлэлийг дэмжих замаар  ажлын байрыг хадгалах хамгаалах, улмаар нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх ажил үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлах, дотоодын зах зээл дээрх бензин шатахууны үнийг дэлхийн үнэ ханштай уялдуулан бууруулж, үнийг тогтвортой байлгах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, хяналт тавьж ажиллах;

 

2. Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн зохих хөшүүргүүдээр дэмжиж үйлдвэрлэлийг тогтворжуулж нийт эрэлтийг сэргээх бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн уналт, ажилгүйдэл, иргэдийн орлогын хомсдолыг арилгах бодлого чиглэлээр Засгийн газрыг хангаж ажиллах;

 

3. 2015 оны төсөвт тодотгол хийх, 2016 оны улсын төсвийг батлахдаа нэн тэргүүнд төрийн үрэлгэн зардлыг бууруулах бодлого баримталж, чөлөөлөгдсөн боломжит эх үүсвэрийг нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлыг нэмэгдүүлэх, дутуу олгогдсон санхүүжилтыг бүрэн тусгах;

 

4. Монгол банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох;

 

5. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

 

6. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлууд туссан ба мэдэгдлийн хариуг 2015 оны 10 сарын 15-ны дотор авна гэжээ.

 

Шаардлагад:

1. Эдийн засгийн хямралыг нийгэмд хохирол багатай даван туулах асуудлаар нийгмийн зөвшлийн талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах; 

 

2. Иргэдийн цалин орлого, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, сэргээх арга хэмжээг яаралтай авах, үүний тулд гурван талт хэлэлцээрийн “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх” тухай 3.2 дахь заалт, хэлэлцээрийн 3.4 дэх заалтын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан төрийн албан хаагчдын цалинг 5 дугаар сарын 01-ээс үе шаттай ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

 

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх заалтыг хэрэгжүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлэх;

 

4. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх болон үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх;

 

5. Иргэд хэрэглэгчдийн зарлагыг бууруулах үүднээс дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах арга хэмжээг авах;

 

6. 2016 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах бодлогын асуудалд онцгойлон анхаарч төрийн үрэлгэн зардлыг бууруулан улмаар чөлөөлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрийг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд тусгах чиглэл баримтлах, эдгээр асуудлаар гурван талт нэмэлт хэлэлцээр байгуулах;

 

7. Засгийн газарт өөрчлөлт орох бүрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зөрчиж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь үндэслэлгүй халж сольж төрийн байгууллагуудын залгамж, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдлыг таслан зогсоох асуудлыг тус тус шаардаж байна.

 

Хэрэв Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд холбогдох үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх хүртэл тэмцлийн хэлбэрт шилжихийг албан ёсоор мэдэгдэв.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ulsiin hemjeend dundaj tsalin 450.000-aas 600.000 tugrugnii hoorond l baigaa.Ene Statistikiin gazar yun hudlaa too gargaad baina ve?
2015-09-15
hetsvv:
Ali deer ingej temtseh bsiin jagsah baisiin vildverchnii evlel arai l udaab ajilaa hiij bna ali deer ingej jagsah baisan ym
2015-09-15
Zochin:
Byh niiteer ajil hayhiig demjij baina.Saihannbileg ta hymyysiimhee tsaling nemne yy?Ard tymniihee tsaling nemj chadahgyi bol ih ajil hayalt ehlyylne.
2015-09-15
Зочин:
нээрээ ингэж тэмцэж байгааг үнэхээр дэмжиж байна. өдөр ирэх тусам юмны үнэ өсөөд хэцүү байна шүү дээ ядаж байхад статистикийн газар нь үнэхээр үнэнд нийцэхгүй судалгаа хийнэ сард дунджаар 860,000 цалин авдаг гэсэн байгаан энэ шиг худлаа юм байхгүйг ард түэмэн мэднэ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ 5,7,10 САРД НЭМНЭ ГЭСЭН ЯАСАН БЭ ЭСВЭЛ БИД НАР АЖИЛ ХАЯХ ЁСТОЙ ЮУ. ЗААВАЛ АЖИЛ ХАЯЖ ХЭН НЭГЭНГ ХОХИРООЖ БАЙЖ ЦАЛИН НЭМЭХ ЁСТОЙ ЮМ БАЙХ ДАА...
2015-09-15
Зочин:
Temtseed ehellee.ene bol ehlel gej zasgiin gazar oilgoj bna uu, uildverchnii evlel tom baiguullagiin huvid zov temtsel ehluullee, irged ih demjij bna shu. Jiriin irgediin amidraliig uildverchnii evlel l yarij temtsej bna da, shouchin uls torchid ih, ted ashig honjoo harj bidnii erhiig yaridag baisan bna, odoo ted yagaad duugarahgui bnaa icheechee
2015-09-15
Зочин:
ulsad tsalin tavih mongo uldeegui, Saihanbileg Hyatadaas 3 terbum dollariin zeel avch orond n ulsaa baritsaand taviad irsniig medeegui yum uu.
2015-09-14
Зочин:
Засаг руу дайрахаасаа өмнө луйварчдын гэр лүү дайрцгаа.Тэнд эх орны баялаг мөнгө б.гаа.
2015-09-14
Зочин:
Holoo ochij gyc,ta nariin tsaling nemeh mongo manai AH d baihgui,
2015-09-14
Зочин:
AH tai temceed ta muusain sainaa uzehgui shuu,hohi chin bolovoo.Manai AH mandtugai
2015-09-14
Зочин:
Bit hii dongos, Zov uil ajillagaa , olon niit demjij bna, huvalznuud duugai bai
2015-09-14
Зочин:
эд нарыг буудчихаач элбэг ах аа? ядаргаатай юм .
2015-09-14
Зочин:
Жагсаж цалингаа нэмүүлэх нь байтугай өнөөдөр 9 сарын цалинг Сангийн яамнаас 50 хувь хассан байна. Энэ ҮЭ шоудаад байгаа юм биш үү. Амгалан ч билүү хэн ч билээ сонгуулийн шоугаа эхлүүлсэн юм биш үү.
2015-09-14