“Л.Болдын хэргийг түдгэлзүүлэв” гэдгийн цаана...

img

АТГ байсгээд л шалгагдаж буй эрхмүүдийн нэрийг зарладаг. Тэгсгээд чимээгүй болдог. Тэр эрхмүүд нь гэмтэй, эсвэл үгүй нь тодорхойгүй хоцордог. Харин эцэст нь нэрээ зарлуулсан хүнийг нийгэмд авлигачин хэмээх хочтой үлдээдэг. Ийм жишиг нэгэнт тогтсон гэхэд болно.

 

Ингэж “цоллуулсан” хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Л.Болд. Гэхдээ тэрээр бусад шигээ дуугүй суусангүй. АТГ-аас түүнийг Батлан хамгаалахын сайд байхдаа Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд багаа илгээх зардлыг банкны зээлээр авч, үүндээ хүү төлсөн. Бас энхийг сахиулагчдын сувиллын бүтээн байгуулалтыг зээл, тусламжаар тухайн үедээ шийдвэрлэсэн. Мөн яамныхаа нэг албан хаагчид орон сууц олгосон. Энэ нь эрүүгийн гэмт хэрэг гэсэн юм.

 

Эхний “хэрэг”-ийн тухайд Энхийг сахиулах ажиллагааг НҮБ өөрөө санхүүжүүлдэг юм байна. Энэ утгаараа Монголын Засгийн газарт зохих төлбөрөө өгдөг. Өмнөд Суданд Монголын цэргийн баг явах гэтэл зардал нь байдаггүй. Засгийн газар, улсын төсвөөс гаргах юм байсангүй. Тиймээс НҮБ-аас удалгүй орж ирэх энхийг сахиулах ажиллагааны зардлаас өгөхөөр банкны зээл авчээ. Түүнийгээ ч хугацаанд эргүүлэн төлсөн байна. Ингэж Л.Болд сайд байхдаа ҮАБЗ-ийн захирамж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хууль журмын хүрээнд хэрэгжүүлсэн байна. Хэрэвзээ тэр үед зардал, мөнгийг нь шийдвэрлэх үүргээ Батлан хамгаалахын сайд хөсөрдүүлсэн бол Монгол Улс дахиад энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхгүй болж, олон улсын тавцанд нэр нүүрээ хөөдөж таарна.

 

Мөн манай олон мянган цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотойгоор Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг байгуулах шаардлага үүсчээ. Энэ бүтээн байгуулалтыг хийх төсвийн боломж хомс байсан тул тухайн үед Л.Болд санаачлан төсөл боловсруулж БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд санал тавьсан. Энэ дагуу Хятадын талын зуун хувийн буцалтгүй тусламжаар  найман сая ам.доллар буюу одоогийн ханшаар 16 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр байгуулсан байна. Буцалтгүй тусламж нь ч бэлэн мөнгөөр бус бараа, материалаар олгогджээ. Улмаар тусламжийн бараа материалыг борлуулж зээлийн үндсэн төлбөр, хүүг төлсөн байна. Харин ч Багабаянд шинээр иж бүрэн том цогцолбор бий болгосон байх юм.

 

Сүүлийнх нь яамныхаа албан хаагчид орон сууц олгосон гэдэг “хэрэг”байгаа. Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байх үед улсаас ахмад дайчиддаа орон сууц олгох шийдвэр гарч, яам хэрэгжүүлсэн байдаг. Эдгээрээс яамны нэг ажилтандаа 35 метр квадрат нэг өрөө байрыг олгож л дээ.

 

Ер нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллах үед Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 улсын эгнээнд багтсан гээд л магтдаг. Энэ бол магтах багадахаар л гавьяа. Гэтэл эсрэгээрээ, эрүүгийн хэрэг үүсгэлээ. Улмаар “Л.Болдын хэргийг түдгэлзүүлэв” гээд АТГ-т хадгалж байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ “...“Хэрэг нээв, нууц, түдгэлзүүлэв” гэж тэмдэглээд л хоёр жил хадгалчихаж байгаагийн цаад зорилго нь үнэн зөвийг олохдоо биш сонгууль болох үеэр “Энэ бол хэрэгт шалгагдаж байгаа хүн” гэж зарлах л явдал юм билээ” гэжээ. Айхтар үг. Мөн тэрээр “... Хариуцлагатайгаар хэлэхэд би хууль гаргаж өршөөлгөх гэмт хэрэг хийгээгүй. Харин УИХ-ын гишүүний хувьд батлагдсан хуулийн үзэл санаа, ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн дээр маань дөрөөлж бидний хэдэн гишүүдийг үл бүтэх авилгачин учраас энэ хуулийг дэмжлээ гэх мэтээр харлуулах кампанит ажил явж байгааг харж байна” гэсэн нь энэ бүхний цаад учрыг гэж харж болохоор байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Irgen. Өнөөдөр 15 цаг 49 минут Irgen. Өнөөдөр 15 цаг 49 минут
2015-09-15
Зочин:
Гадаад хэргийн сайдын суудал нь өнцөгдсөн байсан байна. Сайдаа өгсөн одоо давгүй.
2015-09-15
Ганболд:
Лу.Болд бага зүйлээр ард түмний анхааралыг өөр тийш эргүүлж тархи угаах гэж байна Болдын талаар шалгах юм их бий АТГазарт мэдээлэл байгаа шүү
2015-09-15
Зочин:
Монголын нэртэй баян арай улсаас иддэггүй байлгүй дээ 2 жил дараад сонгуулиар гаргаад ирдэг гэдэг үнэн байх шүү
2015-09-15
Зочин:
Иймхэн юмыг гэмт хэрэг мөн үү үгүй юу гэж ялгаж чадахгүй хүнийг хэлмэгдүүлж байдаг усан толгойтнууд АТГ-д ажилладаг юм шиг л тэгээд тухайн үед хажууд нь харж байсан юм шиг ярих юм төрийн эрх бүхий байгууллага шалгадаг ном журмаараа шалгаад авах ёстой арга хэмжээгээ авч байгаа байлгүй дээ
2015-09-15
Зочин:
Иймхэн юмыг гэмт хэрэг мөн үү үгүй юу гэж ялгаж чадахгүй хүнийг хэлмэгдүүлж байдаг усан толгойтнууд АТГ-д ажилладаг юм шиг л тэгээд тухайн үед хажууд нь харж байсан юм шиг ярих юм төрийн эрх бүхий байгууллага шалгадаг ном журмаараа шалгаад авах ёстой арга хэмжээгээ авч байгаа байлгүй дээ
2015-09-15
erdene:
15-r zuuny mongolyn ezent gurenii butral yag odoogiinkhtei ijil neg negnee ustgasaar baigaad esetst gadny koloni oron bolson shuu dee!!! Turd baigaa khed maani neg negnee demjeesei bilee!!!
2015-09-14
Зочин:
Zov bold shudraga hun ATG TATAN BUULGA
2015-09-14
Зочин:
Торийн ажил ХЭН нэг хуний бизнес сэтгэлгээгээр явах есгуй Болдыг сайд байхад Монгол ёстой монгоор сагаж байсан Сагаагуй байсан ч журмаараа кабинетээрээ шийдээд явах ёстой Байр олгодог энэ завхрал хаа л бол бий Монгол даяар зогсоож харин торийн албан хаагчид шударга ил тодоор цалингаараа амьдардаг Байр авдаг тогтолцоог бий ьолгох ёстой
2015-09-14
divii:
1 uruu bair 1 ahmad ajiltand uguh erhgui said delhiid ugui bilee,ynz buriin hudal unen n medehgui bayr tsuglaan geed l baahan bair tulhuuruud garduulaad baidgiig ylgaj shalgah tenhelgui boltloo ylzarsan deedchuud baychuud bie biee bas merhiin don shugeljeedee .
2015-09-14
Ногоон малгайтнууд:
Орчин цагийн ногоон малгайтнуудаа гэж АТГынхныг нэрлэхээр болж байна шүү.
2015-09-14
ММММ:
Арай гайгүй гадаад дотоод боловсрол эзэмшиж улс иргэдийнхээ төлөө явдаг улс төрчөө харлуулах гээд ядаж цөхөх юм даа. Тэгээд дараа Дашбалбар, Зориг шиг мундаг хүмүүс байгаагүй гээд шогширно. Амьдад нь ад үзэлгүй аятай байж болдоггүйн байхдаа.
2015-09-14
Зочин:
Хэмлэж хэлмэгдүүлдгээ хэзээ зогсоох юм болдоо энэ улс. 37 оноос хойш хэлмэгдүүлэлтийг халсан л гээд байдаг яс юман дээр одоо хэр нь байсаар үргэлжилсээр байгаан бишүү.
2015-09-14
Зочин:
35 м2 1 өрөө байрыг сайн ажилласан ажилтандаа өгөөд АТГ-д дуудагддаг болоо юу.
2015-09-14
Ard daatgal:
Mongolchuudaa Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-14
Зочин:
Арай л гайгүй гэсэн гишүүд л юманд орооцолдоод байх юм. Нөгөө олон толгойнуудыг сураггүй болтол нь залгисан нөгөө гайхлууд болохоор өнгө ороод л, цээжээ дэлдээд, үзэгдэж харагдахгүй байсан нь захаасаа үзэгдэх боллоо.
2015-09-14