Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2015-09-15

Өнөөдөр байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдаантай.  Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Өмнөх долоо хоногт тус байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа билээ. Тиймээс үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Уг хоригийг  УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ИЗНН, бие даагчид дэмжин хүлээж авахаа мэдэгдсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг хоригийн асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин