Шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ нараас татгалзлаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Л.Цэндсүрэн нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар Л.Гансүх нарыг шүүх хурал түр завсарлалаа.
Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ: Өмнөх удаагийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт байхгүй байна. Тиймээс шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ нараас татгалзаж байна. Өнөөдрийн шүүх хуралд н.Ганбат шүүгч ирж. Өчигдөр томилогдсон юм шиг байна. Нэг өдрийн өмнө томилогдсон шүүгч 40 хавтаст хэрэгтэй танилцаж амжсан болов уу.
Өмгөөлөгч Л.Цэндсүрэн: Шүүх бүрэлдэхүүн 5 дахь удаагаа солигдон орж ирж байна. Би сүүлийн хавтаст хэрэгтэй танилцахад шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн гурван захирамж байсан. Өмнөх хоёр удаагийн шүүх хурлын шүүх бүрэлдэхүүнийг томилсон захирамж байгаагүй. Гэтэл өмнөх хоёр хуралд орсон хууль бус шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийг цагдан хорих болон өмгөөлөгчдөд торгох арга хэмжээ авсан. Ингэхээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хангалттай үндэслэл байна.
Хуулийн дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэлэлцэнэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ