Тони Эббот огцорлоо

Австралийн эрх баригчид Ерөнхий сайд Тони Эбботыг огцруулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Эбботын оронд Харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Малкольм Тернбуллыг томилсон байна. Өчигдөр болсон нууц санал хураалтаар дараагийн Засгийн газрын тэргүүнийг сонгожээ.
Эбботын төлөө 44 гишүүн саналаа өгсөн бол Тернбуллын төлөө 54 хүн саналаа өгчээ. Тэрбээр ирэх долоо хоногт тангарагаа өргөхөөр болжээ. Иргэд шинэ удирдлагадаа дуртай байгаагаа илэрхийлж “Эбботын засгийн үед Австралийн нэр хүнд олон улсад унасан” гэж дүгнэжээ.
Огцорсныхоо дараа Эббот “Эх орныхоо төлөө олон зүйл хийхийг хүссэн юмсан” гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сирийн 20 мянган иргэнд орогнол олгохоос гадна Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд бие дааж цохилт өгөхөө мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ