Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, баталлаа.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 зүйлд хэсэгчилэн тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоригийг авсугай.
Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Гишүүдэд хандаж хэлэх юм байна. Өнөөдөр УИХ-ын чуулганыг хаах хэрэгтэй байна. Яагаад гэвэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хотод маргаашнаас эхлэн 18-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
57 орны 300 гаруй парламентийн гишүүд, нэг спикер ирсэн байгаа. Энэ хуралд УИХ-ын 15 гишүүн Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Чуулганыг өнөөдөртөө дуусгахгүй бол маргааш олон улсын хуралд монголын парламентын гишүүд оролцохгүй болох гээд байна. Тиймээс гишүүд өнөөдөр ингээд таралгүй байж байгаарай. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг эхэлж хуралдаад, дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдаж дуусаад, эргэн чуулганы танхимдаа цуглаарай. Чуулган түр завсарлаж байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ