Испанийн эзэн хаан АНУ-д айлчлав

Испанийн эзэн хаан VI Фелипе болон хатан Летиза нар АНУ-д төрийн айлчлал хийж байна.
Хаан, хатан нар өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обамагийн урилгаар Цагаан ордонд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Фелипе, Обама нар эдийн засаг, байгаль орчны асуудлаар ярилцсан бол тэргүүн хатагтай, хатанд Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэн болон номын сан зэргээ танилцуулсан байна. Тэд урлаг, соёл болон сүүлийн үеийн асуудлаар байр сууриа солилцсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Цагаан ордны айлчлалын дараа хаан, хатан нар тус улсын Дэд ерөнхийлөгч Жое Байдан болон Вашингтон хотноо суугаа Испанийн бүрэн эрхт элчин сайдтай уулзсан хэмээн хааны хэвлэлийн албанаас уламжлав. Испанийн хааны айчлал маргааш өндөрлөх юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-нд Испанийн хаан ширээг 40 жил удирдсан эзэн хаан Хуан Карлос том хүү Фелипед эрх мэдлээ шилжүүлсэн өгсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ