250 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэжээ

img

 

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлуудын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээлж сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг авах, холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ энэ сарын 07-14-ний өдрүүдэд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд амжилттай явагдаж өндөрллөө.

 

Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын болон хүүхдийн тэтгэлэг, Өршөөл үзүүлэх тухай хууль, ялтныг нийгэмшүүлэх, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх,  ХСИС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн өдрийн анги болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх” мэргэжлийн сургалтад элсэн суралцуулахтай холбоотой асуудлуудаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.

 

 

Мөн хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэн ажиллах үеэр байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх лавлагааг төлбөргүй олгох, хорих ял эдэлж байгаа ялтны талаарх тодорхойлолт, суллагдсан иргэдэд ял эдэлж байсан талаарх тодорхойлолт зэргийг газар дээр нь олгож, 250 гаруй иргэнд Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэсэн байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ