Фэйсбүүк “Dislike” товчлууртай болно

img

Олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк тун удахгүй “Dislike” буюу таалагдсангүй гэх товчлууртай болох гэж буйг үүсгэн байгуулагч нь мэдэгдлээ. Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өчигдөр энэ тухайгаа хэрэглэгчдээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Фэйсбүүк байгуулагдсан цагаасаа л ганцхан сонголттой байсан. Таны оруулж буй мэдээ, мэдээлэл, зураг бусдад таалагдахгүй байсан ч хэрэглэгчид “Like” буюу таалагдлаа гэх товчлуурыг дардах эсвэл тэр мэдээллийг алгасдаг байсан. Тэгвэл тун удахгүй бид таалагдсангүй гэх товчлууртай болно. Энэ товчлуурыг олон жил хэрэглэгчид хүлээсэн. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл фэйсбүүкчдээ. Гэхдээ би нэг зүйлийг хүсч байна. Танд таалагдахгүй зураг, мэдээллийн дор “Dislike” хийх нь буруу. Харин энэхүү товчлуурыг гунигтай, сэтгэл өвтгөсөн, сэтгэл түгшээсэн мэдээллийн дор дарах хэрэгтэй. Бусдыг хүндэлье фэйсбүүкчидээ” гэж хэлжээ.

 

Өнөөдрөөс эхлэн фэйсбүүкийн ажилчид тус товчлуурыг бүтээхээр ажиллаж эхэлж буйг Цукерберг онцолсон юм. Энэхүү товчлуурыг энэ ондоо багтаан туршилтаар ашиглах болно хэмээн Фэйсбүүк компаниас мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ