Их Британийн уран бүтээлч, дуучин Элтон Жон ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалахыг Украин, Оросын удирдлагуудаас хүсч, Киев хотноо очсон билээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенктой уулзаж, ижил хүйстнүүдийг хамгаалж, боломж олгохыг хүссэн юм.
Дуучин эр, Порошенкотой уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ижил хүйстнүүдийн талаарх бодлыг өөрчлөхийн тулд уулзах санал тавьсан билээ. Тэрбээр Лондон хотноо ирсэн бөгөөд өчигдөр инстаграмдаа “Путинтэй ярилцах сайхан байлаа. Талархаж байна” гэж бичжээ.
Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдээллийг үгүйсгэж, Ерөнхийлөгч, дуучинтай утсаар ярилцаагүй. Элтон Жон өөр хүнтэй ярилцсан бололтой. Тэдний дунд ямар ч яриа болоогүй. Ерөнхийлөгч, дуучны уулзах саналыг хүлээн аваагүй” гэж мэдэгдсэн тухай “www.theguardian.com” уламжлав.
Песков “Ерөнхийлөгч Путин хүний эрхийн төлөө ямар ч хүнтэй ярилцахад бэлэн” гэсэн байна. Путин ижил хүйстнүүдийн гэрлэлт зэргийг хориглодог бөгөөд “Сочи”-гийн өвлийн олимпийн үеэр энэхүү асуудлаас болж гадаадын ижил хүйстэн тамирчид олимпид оролцохоос татгалзсан юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |