49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

img

Авлигатай тэмцэх газар энэ сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй хоёр гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт есөн гомдол, мэдээллийг шалгажээ.

 

Үүнээс гурван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 6 гомдол, мэдээлэл шалгагдаж байна гэж тус газраас мэдээллээ.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас гурван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус прокурорт шилжүүлж, одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ