Ослын газрыг орхиж явжээ

Осол гаргасан жолооч газрыг орхиж явжээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарны зам, Миний дэлгүүрийн урд замд 43-78 УНЗ дугаарын авто машины жолооч нь Т.Приус маркийн Х жолоочтой авто машинтай мөргөлдөж ослын газрыг орхиж явсан байна.
Авто аваарын гэмт хэрэг нь санамсар, болгоомжгүй байдлаас үйлдэгддэг учир Эрүүгийн хуулинд хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар шийдэгддэг. Гэтэл жолооч нар хэргийн газрыг орхиж зугтвал хэргийг санаатайгаар үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай болж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял нэмэгддэг аж. Иймд цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг орхиж явахгүй байхыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ