Э.Хүрэлбаатар Балдорж шагналтан болов
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдгүүдэд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын арга хэмжээ өчигдөр "Улаанбаатар" ресторанд боллоо.
Энэ жилийн шалгаруулалтад 280 гаруй бүтээл иржээ. Тэднээс “Өдрийн сонин”-ий сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү?” зэрэг нийтлэлээрээ шилдгээр шалгарч, "Балдорж" шагналтан боллоо. Түүнийг Ц.Балдоржийн дүр бүхий алтан тэмдэг, болор цом, 5000 ам.доллараар шагнасан юм.
Энэхүү шагналын дэд байрыг “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Голомт сахих горьдлого”, “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь Судасны чимээ”, “Үл хүсэх үнэн”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар” нийтлэлээрээ эзлэв.
Мөн шилдэг арвын эздээр Х.Болормаа (“Өнөөдөр”), Д.Мөнхчимэг “Үндэсний шуудан”, Ц.Цэвээнхэрлэн (“Засгийн газрын мэдээ”), О.Бат-Ундрах (“Өнөөдөр”), Б.Цэдэвсүрэн (“Ардчилал”), А.Ариунбаатар (МҮОНТ), Б.Ерэнтэй (“Үндэсний шуудан”), Б.Ганчимэг (“Open door”), Ж.Тэгшжаргал (“Гэрэг” сэтгүүл), Г.Баатарнум (“Соёмбо” сонин) нар тодорлоо.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ